100,000₮-с дээш захиалгад Улаанбаатарт хүргэлт үнэгүй · QPay төлбөр
DELGER
Сагс
Нүүр Бүтээгдэхүүн Бидний түүх Цайны тухай Мэдээ мэдээлэл FAQ Холбоо

Цайны тухай

Уламжлалт монгол сүүтэй цай

Монголчууд эрт дээр үеэс сүүтэй цайг өдөр тутмын хүнс, ундааны чухал хэсэг болгон хэрэглэж ирсэн арвин уламжлалтай. Нүүдэлчин ахуйд сүүтэй цай нь зөвхөн ундаа бус, айл гэрийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг байжээ. Малын сүү, цайны навч болон нутаг орондоо ургадаг төрөл бүрийн ургамал, амтлагчийг ашиглан цайгаа чанаж, улирал, ахуй нөхцөлдөө тохируулан найрлагыг нь баяжуулдаг байсан уламжлалтай.

I Өдөр тутмын

Өглөөний эхлэл

Өглөөний нар мандахтай зэрэгцэн тогоондоо цайгаа чанахад гэр дүүрэн тархах сүүний анхилуун үнэр нь шинэ өдрийн эхлэлийг илтгэх мэт.

II Гэр бүл · зочин

Зочломтгой зан

Монгол айлд зочин гийчин ирэхэд хамгийн түрүүнд цай барьдаг нь хүндэтгэл, зочломтгой зан, халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл билээ.

III Зун · өвөл

Улирлын баяжилт

Зуны улиралд өрөм, сүү цагаан идээгээр баяжуулан хэрэглэж байсан бол өвлийн хүйтэнд шар тос зэрэг орцыг нэмэн хэрэглэдэг байжээ.

IV HACCP

Чанар ба аюулгүй байдал

«Дэлгэр» сүүтэй цай нь HACCP тогтолцоог MNS CAC/RCP-1:2023 стандартын шаардлагад нийцүүлэн нэвтрүүлсэн. Чанар бол бидний нэн тэргүүний зорилго.

Хэрэглэх заавар

01

Аяганд найруулж хэрэглэх

Нэг пакетыг задалж аяганд хийнэ. Дээрээс нь ойролцоогоор 150 мл халуун ус хийж сайтар хутгаж найруулна. Өөрийн амталгаанд тохируулан усны хэмжээг нэмэх буюу багасгаж болно.

02

Гэрийн чанасан цайнд

Гэртээ сүүтэй цай чанах үед 1 пакет «Дэлгэр» сүүтэй цайг буцалж буй цайндаа хийж, амт, үнэрийг нь баяжуулан хэрэглэж болно.

03

Аялал, хөдөө хээр

Тогоонд буцалж буй усанд өөрийн амталгаанд тохируулан 3–4 пакет хийж сүүтэй цай чанаж болно. Мөн банш, борц, будаа зэрэг орц нэмж, банштай болон будаатай цай болгон хэрэглэж болно.