100,000₮-с дээш захиалгад Улаанбаатарт хүргэлт үнэгүй · QPay төлбөр
DELGER
Сагс
Нүүр Бүтээгдэхүүн Бидний түүх Цайны тухай Мэдээ мэдээлэл FAQ Холбоо

Дэлгэр брэндийн эхлэл

Ээжийн сүүтэй цайнаас эхэлсэн «Дэлгэр» брэнд

Миний амьдралын хамгийн нандин дурсамж ээжийн минь өдөр бүр чанадаг борцтой, банштай аагтай сүүтэй цайтай холбоотой. Нутаг усныхан манайхаар орж, ээжийн чанасан цайг шимтэн уудаг байсан нь сэтгэлд тод үлджээ. Хожим нь ээжийгээ санах бүрд тэрхүү цайны амт бодогдож, «Ээжийнхээ чанасан цайны уламжлалт сайхан амт, нүүдэлчдийн өв соёлыг бусдад хүргэх юмсан» гэсэн чин хүсэл минь «Дэлгэр» брэндийг үүсгэн байгуулах эхлэл болсон юм. Ийнхүү 2016 онд «Хадат Мандал» ХХК байгуулагдаж, «Дэлгэр» брэндийн түүх эхэлсэн.

2016
Байгуулагдсан он
30+
Үзэсгэлэн худалдаа
HACCP
Хүнсний аюулгүй байдал

Түүхэн замнал

01

Брэндийн эхлэл — 2016

«Хадат Мандал» ХХК байгуулагдаж, уламжлалт сүүтэй цайны амт, чанарыг хадгалан үлдээж, орчин үеийн хэрэглээний стандартад нийцүүлэн «Дэлгэр» брэндийг зах зээлд хүргэж эхэлсэн.

02

Цайны уламжлал

Монголчууд эрт дээр үеэс сүүтэй цайг өдөр тутмын хүнс, ундааны чухал хэсэг болгон хэрэглэж ирсэн. Нүүдэлчин ахуйд сүүтэй цай нь зөвхөн ундаа бус, айл гэрийн амьдралын салшгүй нэг хэсэг — зочинд хамгийн түрүүнд цай барих нь хүндэтгэл, зочломтгой зангийн илэрхийлэл билээ.

03

Дэлхийд таниулах

Эх орондоо 30 гаруй үзэсгэлэн худалдаа; БНСУ-д 3, БНХАУ-ын Хөх хотод 6 удаа оролцож, олон улсын хэрэглэгчдэд танилцуулан экспортын боломжийг нээж байна. НҮБ-ын COP17-д МҮХАҮТ, WEIDE төслийн хамт оролцож байна.

«Дэлгэр» брэндийг дэлхийн брэнд болгоно. Хаана ч монгол цайны амт.

Бидний алсын хараа

Монгол ахуй, нүүдэлчин соёл, уламжлалт сүүтэй цайны амтыг дэлхийд таниулж, Монголын чанартай бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэсэн үндэсний брэнд болохыг зорьж байна.

Бидний эрхэм зорилго

Хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн, эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх.

Монголчуудын олон үе дамжин ирсэн сүүтэй цайны соёл, үндэсний уламжлалт амтыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, Монголын уламжлалт цайг дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд таниулах.

Бидний амжилт

Эх орныхоо өв соёлыг сурталчлан, гадаад зах зээлд өөрсдийн байр суурийг тасралтгүй тэлж байна.

Үзэсгэлэн худалдаа

Эх орондоо нийт 30 гаруй удаагийн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон.

Олон улсын чуулга

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын COP17 бага хуралд МҮХАҮТ болон WEIDE төслийн оролцогч нартайгаа хамтран амжилттай оролцож байна.

Гадаад үзэсгэлэн

БНСУ-д 3 удаа, БНХАУ-ын Хөх хотод 6 удаа оролцож, олон улсын харилцагчид болон хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулан экспортын шинэ боломжуудыг нээсээр байна.

HACCP тогтолцоо

«Дэлгэр» сүүтэй цай нь Хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог MNS CAC/RCP-1:2023 стандартын шаардлагад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.

Чанарын баталгаажилт

Тохирлын гэрчилгээгээр баталгаажсан, эрүүл ахуйн өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн.

Эмэгтэйчүүдийн манлайлал

Эмэгтэй бизнес эрхлэгчийн үүсгэн байгуулсан, нийгэм болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлэгч «Women-Owned» сертификаттай компани юм.