100,000₮-с дээш захиалгад Улаанбаатарт хүргэлт үнэгүй · QPay төлбөр
DELGER
Сагс
Нүүр Бүтээгдэхүүн Бидний түүх Цайны тухай Мэдээ мэдээлэл FAQ Холбоо
← Мэдээ рүү буцах

Брэнд

Ээжийн сүүтэй цайнаас эхэлсэн «Дэлгэр» брэнд

2016.01.01

2016 онд «Хадат Мандал» ХХК байгуулагдаж, уламжлалт сүүтэй цайны амтыг орчин үеийн стандартаар хүргэх түүх эхэлсэн.

<p>Миний амьдралын хамгийн нандин дурсамж ээжийн минь өдөр бүр чанадаг борцтой, банштай аагтай сүүтэй цайтай холбоотой. Нутаг усныхан манайхаар орж, ээжийн чанасан цайг шимтэн уудаг байсан нь сэтгэлд тод үлджээ.</p><p>Хожим нь ээжийгээ санах бүрд тэрхүү цайны амт бодогдож, «Ээжийнхээ чанасан цайны уламжлалт сайхан амт, нүүдэлчдийн өв соёлыг бусдад хүргэх юмсан» гэсэн чин хүсэл минь «Дэлгэр» брэндийг үүсгэн байгуулах эхлэл болсон юм.</p><p>Ийнхүү 2016 онд «Хадат Мандал» ХХК байгуулагдаж, «Дэлгэр» брэндийн түүх эхэлсэн. Бид монгол ахуй, нүүдэлчин соёлын салшгүй хэсэг болсон уламжлалт сүүтэй цайны амт, чанарыг хадгалан үлдээж, орчин үеийн хэрэглээний стандартад нийцүүлэн хүргэж байна.</p>